2021 оны 02-р сарын 26, Баасан гариг
Хэвлэх

Мэндчилгээ

Мэндчилгээ

Мэндчилгээ:Бидний үйл ажиллагаатай үргэлж хамт байдаг эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Манай байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд оршин суугч хэрэглэгчдийн амьдралын үндсэн суурь хэрэгцээ болсон ус хангамж, дулаан хангамж, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй хүргэж инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Баруун - Урт хотын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн ая тухтай амьдран суух хэрэгцээг хангахын төлөө дэвшилтэд шинэ техник технологийг нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн үйлчилгээний чанар хүртээмжээ улам сайжруулан ажиллаж байгаа гэдгээ нийт 200 гаруй ажилтнуудын өмнөөс илэрхийлэхэд таатай байна.
Таны итгэл бидний зүтгэл бол амжилтын үндэс билээ.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р. ЭРДЭНЭЦОГТ