2021 оны 05-р сарын 18, Мягмар гариг

Дэлхийн усны өдрийг угтаж хийсэн ажил 100 хувь амжилттай биелэлээ.

ХэвлэхgetContentDate()); ?>, Нийт үзсэн : 16

Дэлхийн усны өдрийг угтаж хийсэн ажил 100 хувь амжилттай биелэлээ.

 “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захиралын тушаалаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан,10 заалттай ажлын төлөвлөгөө боловсруулж батлууллаа.

“УСНЫ ҮНЭЛЭМЖ” цахим фото  зураг болон видео бичлэгийн уралдааны удирдамж боловсруулан иргэдэд хүргэлээ.  

"Ус чандмань эрдэнэдээ хайртай" #challenge-ийг постлох аян өрнүүлж нийт 49 хүн нэгдэж, 147 давалгаанд хамрагдаж, 122500 хүнд хүрсэн байна.
Усны үнэлэмж ХҮРЭЭ солих давалгаа өрнүүлэн ажилчид болон ижил төстэй байгууллагуудаа уриаллаа. Нийт ХҮРЭЭ солих давалгаанд 60 хүн нэгдлээ.  Уг давалгаа нийтдээ өссөн дүнгээр 150000 хүнд хүрсэн

 

 СУРГУУЛИЙН ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ НАРЫН ТАЛААР:

  • Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын 36 сурагчыг үе тэнгийн сургагч хүүхдээр бэлтгэн хүүхдүүдэд усны үнэ цэнийг ойлгуулах, усаа хэмнэх хайрлах хамгаалах сэдэл өгөх өөрсдийн сургуулийн үе тэнгийнхэн болон сургуулийн нийт хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зөвлөгөө мэдээллийг өгсөн нь цаг үе олсон үр дүнтэй ажлуудын нэг болсон .

2-Р СУРГУУЛИЙН БОРООС НОГООН ЭКО КЛУБЫН СУРАГЧИДЫН ХИЙСЭН АЖЛУУДААС

  • Сургуулийнхаа 1500 дагагчтай цахим хуудсуудаар  17 төрлийн мэдээлэл түгээсэн. Мөн усны үнэ  цэнэ 152 идэвхтэй гишүүнтэй групп нээн ажиллуулж нийт сургуулийн хэмжээнд 800 сурагч 80 багш ажилчдад мэдээлэл хүргэсэн.
  • 00 доо тоосго хийж усаа хэмнэе давалгаа өрнүүлж нийт 12 сурагч нэгдсэн. 00-д нэг удаа ус татхад 1,5 л ус хэмнэж чаддаг болсон судалгааг гаргасан.
  • Сургуулийн 00-ын хаалга, ангиудын хаалганы бариулд ус хэмнэх уриалга зөвлөмжүүдийг   байрлуулсан
  • 100% хаягдал материалаар халаасны шинэ үг бүтээн давалгаанд нэгдсэн үе тэнгийнхэндээ бэлэглэсэн.

 3-Р СУРГУУЛИЙН “ЭКО ЭЛЧ” КЛУБЫН СУРАГЧДЫН ХИЙСЭН АЖЛУУДААС

  • Бага дунд сургуулийн 00-д савтай элс хийж мөн сурагчдад гэрийнхээ нойлд савтай элс хийх уриалга гаргасан
  • Бид усаа хайрлах усны талаар мэдээлэлтэй богино хэмжээний бичлэг бэлтгэн 1300 идэвхтэй гишүүнтэй цахим сүлжээнд байршуулсан.
  • Усны савтай болж усыг зөв хэрэглэх зорилгоор ангиудад уриалга тарааж мөн цахим орчинд уриалсан. Үр дүнд бүх сурагчид усны савтай болсон.
  • Усны талаар мэдээлэл бэлтгэн завсарлагаанаар сурагчдад хүргэсэн.
  • УС- амьдралыг тэтгэгч ханын самбар шинээр гаргаж мэдээлэл байрлуулан түгээсэн.

 ИНЖЕНЕРИЙН ЗӨВЛӨГӨӨ

  • Хэрэглэгч болон нийт иргэдэд чиглэсэн зөвлөгөөндөө Усны тоолуурын ач тус хэмнэлт, Почкины усны хэмнэлт хийх арга, Аворын хаалтыг хэрэглэх дараалал, Пойлурын хэрэглээний ашиглалт, Хуванцар савны хэрэглээ, түүний тэмдэглэгээ, Инженерийн шугамын зааг ялгаа гэх мэт дугааруудыг зориулан бэлтгэж BBS телевиз, BBS пэйж, Дөрвөлж компани пайж хуудсаар түгээлээ. Нийт 27134  хүнд хүрч,9044  хүнээс хандалт авсан байна.

ӨНӨӨДӨР НЭВТРҮҮЛЭГ

  • Байгууллагын эд эс болсон Лабораторийн үйл ажиллагаа болон орон нутгийн иргэдэд түгээж буй усны чанар үзүүлэлт, шугам сүлжээгээр явуулж буй усны хатуулгыг зөөлрүүлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт, стандарт хангалтын талаар нийт иргэдийн танин мэдэхүйд зориулсан нэвтрүүлгийг BBS телевизтэй хамтран бэлтгэн хүргэхэд  8856  хүнд хүрч 3972 хандалт авсан байна.

ШТОРИК ЦАЦУУЛСАН МЭДЭЭЛЭЛ

  • Нүхэн жорлон, 00-ын хувьсал, Ариун цэврийн байгууламжын тогтвортой менежмент гэж юу вэ?, Усны үнэ цэнэ, Та үүнийг мэдэх үү?, зэрэг шторикуудыг телевизээр өдөрт 5 удаагийн давтамжтай 10 өдөр цацуулсан. Нийт мэдээлэл Сүхбаатар аймгийн бүх иргэдэд төдийгүй монгод орны өнцөг булан бүрт хүрч байна. 

ПАЙЖ ХУУДАСНЫ ХАНДАЛТЫН БАЙДАЛ

  • Усны өдрийг угтсан ажлын хүрээнд байгууллагын пайж дээр 51 мэдээ мэдээлэл орж, 154498 хүнд хүрч, 18296 хүнээс хандалт авсан байна.
  • Уралдаан тэмцээнээс 24 видео, 5 зураг орж 112490 хүнд хүрч 14980 хүнээс хандалт авсан үзүүлэлттэй байна.